АЖЛЫН БАЙРЫГ ТӨР ХАРИУЦАХГҮЙ ГЭЖ САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЗӨРҮҮДЭЛЛЭЭ...

2023-05-17  

    Монголын ард иргэдийн дийлэнх нь  ядарч,  туйлдаж байна. Өргөн хэрэглээний бараа, эм тангийн үнэ тэнгэрт хадсан. Төрөөс эмч,  багш, урлагийнханд олгож буй цалин,  тэтгэвэр нь  нулимах " шүлс" төдийхэн.  Ажилтай нэгнийх нь цалин цавуу  нь сарынхаа хүнсний  зардалд , тэтгэвэр нь эмний зардалд ч хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдаж байна.  Залуучуудад ажил олдохгүй учир орлогогүй, тиймээс гэр бүл салалт хэмжээнээс хэтэрч, нийгмийн эд эс задарчээ. Ёстой л, гинжнээс өөр алдах юмгүй,  боолоос ялгаагүй болсон Монголын залууст гадагшаа гарч хөлсний ажил хийж амь зогоохоос өөр сонголт  үлдсэнгүй бололтой.  Ид хөдөлмөрлөх, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах насны охид, хөвгүүдийн тасралтгүй цуваа  Австрали, Өмнөд Солонгосыг чиглэсээр  удаж байна.  Энэ янзаараа, алсдаа хэдэн тэтгэврийн хөгшин, бага балчир насны хүүхдүүд зэрэг асрамжийн насныхан  л Монгол улсын буурийг сахиж үлдэх бололтой. Үүнээс илүү   эмгэнэл гэж байхгүй.
Өнөөгийн амьдралдаа монголчууд цухалдаж, бухимдсаныг сонгуулийн  тойрог бүрт ард иргэдтэй хийсэн уулзалт УИХ-ын гишүүдэд мэдрүүллээ. Ард иргэд хилэгнэж  байна. Тэд цатгалан УИХ-ын гишүүдийг дуулгавартай  сонсохыг биш, харин өөрсдийгөө сонсгох гэж ирсэн нь уулзалт бүрээс анзаарагдав. Гишүүд нь зааланд олигтой хариулт өгч чадалгүй, бүдэрцгээлээ.   Асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь ҮХ, сонгуулийн хуульд нэмэлт оруулах, гишүүдийн тоог нэмэх юм гэж ухуулга сэнхрүүлэг хийх гэж оролдсон нь гал дээр тос нэмэх аятай ард иргэдийн бухимдлыг улам өрдөв. Эцэст нь, гишүүд ард иргэдээ сонссон нэр зүүн Төрийн ордны зүг жолоогоо залцгаалаа. Иргэд бухимдлаа тээн гэр орондоо харьцгаав. Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, өнөөгийн сангийн сайд Б.Жавхлан:  - Төр ажлын байрыг хариуцахгүй  гэж Дарханы Цэц.мн сайтын сэтгүүлчийн  Дархан хотод ажлын байрыг нэмэгдүүлэх талаар асуусан асуултад уналаа. Ард иргэд, улсынхаа төлөө санаа тавьдаггүй Б.Жавхлан шиг ийм л эрх баригчидтай гэдгээ  Дархан-Уулчууд, уламжлаад Монголчууд таньж мэдэцгээлээ. Хэнээр удирдуулж, хаа хүрснээ ард иргэд ямар ч суртал ухуулга шаардалгүйгээр амьдралаараа мэдэрцгээж байна.
МАН -ын 2020 оны сонгуулийн хөтөлбөрийн нэг гол заалт нь ажлын байрыг нэмэгдүүлэх байсан юм. Тэгвэл сангийн сайдаасаа өгсүүлээд энэ амлалт, мөрийн хөтөлбөрөөсөө МАН ухарлаа. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд нь тойрог тойрогтоо сонгогч, ард иргэдтэй уулзахдаа намын УЗ, УИХ-ын даргын зааварчилгааг л биелүүлэхийг хичээсэн.  Энэ нь ҮХ болон Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. Харин ард иргэдийн хувьд дээрхи сэдвийг огт сонирхсонгүй. Харин ч  " Хулгайч, луйварчдын" тоо багадаагүй гэдэг хариултыг өгч, нийтээрээ эсэргүүцсэн.
Хэдий тийм боловч, нэг намын төлөөлөл дийлэнх олонхи болсон энэ УИХ ард түмний хүсэл бодлын эсрэг шийдвэр гаргахаар зэхэж байна. Тиймээс ч УИХ-ын даргын зүгээс гишүүдийг зургадугаар сарын 20-ныг хүртэл гадагшаа томилолтоор явахгүй байхыг сануулжээ. УИХ гишүүдийн дийлэнх олонхи гэдэг давуу байдлаа ашиглан УИХ-ын гишүүдийн тоог ч хуулиар нэмэхээр зэхэж байна. Тэд  буулт хийсэн , ард түмний санал нэрээр 152 -оос 108 гэсэн тоо руу буужээ.
- Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжсэнгүй. Гэхдээ 108 болгохыг судлах ёстой гэсэн саналыг дэвшүүллээ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Архангай аймгийн  ард иргэдтэй уулзсаны дараа  хэлсэн нь энэ бүхнийг батална.  Ард иргэдийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэх дуртай энэхүү нэг намын  УИХ  ард иргэдийн үзэл бодлыг уландаа гишгэж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр улайрч байна. Ард иргэд эрх баригчдаас халамж биш, ажлын байр нэхээд бүтсэнгүй. Аргаа барсан ард иргэдийн төлөөлөл:- Та нар амьдралын гүнд  ор.  Сард олгогддог тэтгэврийн 500 мянган төгрөгөөр нэг  сар ар гэрийнхээ амьдралаа залгуулах  гээд оролд доо гэж сануулж байх вэ.
Ийнхүү УИХ-ын сонгууль маргааш болбол МАН унах төлөвтэй. Тиймээс эрх мэдлээ хадгалах цорын ганц шийдэл нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн хуулийг өөрчлөх болжээ. Тиймээс эрх баригч  МАН УИХ-ын  гишүүдийн тоог нэмэхийг төлөө улайрч байна. 



Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?