МОНГОЛ- СОЛОНГОСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭЭЛЖИТ ФОРУМ СЕУЛД БОЛОВ

2023-05-22  

 Монголын сэтгүүлчдийн баг Солонгос улсад зочилж, Солонгосын өнөөгийн хэвлэл мэдээллийн нөхцөлтэй танилцаж, Солонгос- Монголын сэтгүүлчдийн форумд оролцлоо. Энэ форумын хүрээнд эгнээндээ гурван мянган сэтгүүлчийг нэгтгэсэн МСНЭ- ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Батхүү, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ерөнхийлөгч Б.Мөнхдөл нар БНСУ-ын Интернэт сонины холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн байна. МСНЭ нь Солонгосын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын сэтгүүлчдэд Солонгос улсад дуртай цагтай зорчих боломж олгох зорилгоор мулти-виз олгох тохиролцоонд өмнө нь хүрсэн байсан юм. Монголын сэтгүүлчид нь Солонгост зорчих мулти- виз авахын тулд МСНЭ-ийн гишүүний үнэмлэхээ шинэчилсэн, татвараа төлсөн байх болзолтой юм гэж МСНЭ-ийн штаб тодотголоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?