TASS: МОНГОЛ, ФРАНЦ УЛС ЧУХАЛ МЕТАЛЛ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

2023-05-22  

Францад чухал металлуудыг нийлүүлэх талаар Парис Улаанбаатартай тохиролцлоо. Энэ тухай ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгдэв.

“Бид эдийн засгаа нүүрснээс ангижруулах асуудлыг хөндсөн. Бид танай улсаас чухал металлуудыг нийлүүлэх замаар эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ" гэж Э.Макрон мэдэгдээд чухам ямар металлын тухай яригдсаныг дурдсангүй. 

Тэрбээр Монгол Улс Францын цөмийн технологийн “Orano” корпорацтай хамтран ажиллах, тэр дундаа металлын олборлолтын салбарт хамтран ажиллах нь чухал болохыг онцлов.

“Orano” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, тус компани нь Монголд 25 жил гаруй үйл ажиллагаа явуулж, 2000-аад оноос хойш хайгуул хийж байгаа бөгөөд 2015 онд тус улсад ашигт малтмалын ашиглалтын лиценз авчээ. 

Э.Макрон, У.Хүрэлсүх нар хэлэлцээ хийх үеэрээ мөн хоёр орны ногоон эрчим хүч, авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ. 

Францын Ерөнхийлөгч ням гарагт Японд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Энэ нь Францын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалынхаа хүрээнд Э.Макрон мөн тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Улаанбаатарт 2022 онд нээгдсэн Чингис хааны музейг үзэж сонирхов. 

Эх сурвалж: TASS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?