“COVID -19”-ӨӨС АЮУЛТАЙ ШИНЭ ЦАР ТАХАЛД БЭЛЭН БАЙХЫГ ДЭМБ УРИАЛЖЭЭ

2023-05-25  

“COVID-19”-өөс аюултай шинэ цар тахлын аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт болж буй ДЭМБ-ын жил тутмын чуулган дээр мэдэгдлээ.

"Шинээр өвчлөл тархааж, үхэлд хүргэх коронавирусний өөр хувилбар гарч ирэх аюул хэвээр байна. Түүнээс ч хавьгүй аюултай шинэ халдварт өвчин үүсгэгч тархах аюул мөн байсаар байна" гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.

Т.А.Гебрейесус дэлхий нийтээрээ энэ аюулд хамтын хүчээр хариу арга хэмжээ авахад бэлэн байхыг уриалсан байна.

ДЭМБ-аас “COVID-19” цар тахалтай холбогдуулан 2020 онд зарласан онцгой байдлыг өмнө нь цуцалсан юм.

Эх сурвалж: ЖЕНЕВ. /WHO/

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?