АРМЕНИ, АЗЕРБАЙЖАН УЛС БИЕ БИЕИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ

2023-05-26  

 Армени болон Азербайжан улс бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ.

Энэ тухай Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 

"Армени, Азербайжан улсууд бие биеийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцсон гэдгийг баталж байна. Энэхүү тохиролцоонд тулгуурлан бид харилцаагаа шийдвэрлэх чиглэлд нэлээд ахицтай явж байна гэж хэлж болно" гэж тэрбээр мэдэгджээ. 

Ерөнхий сайд мөн олон улсын механизмын хүрээнд "Уулын Карабахын оршин суугчдын эрх, аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулжээ. "Баку, Степанакертын (хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Бүгд Найрамдах Уулын Карабах Улсын нийслэл) хооронд хэвийн ажил хэрэгч яриа хэлэлцээ удахгүй эхэлнэ гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.

Никол Пашинян баруун өмнөд хэсэгт нь Уулын Карабахын нутаг дэвсгэр оршдог Азербайжаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа даваа гарагт Ереванд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр Арменийн хүн амын аюулгүй байдлыг хангах болзол тавьжээ. 

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 24, 25-нд Москва хотноо болсон байна. 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?