АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХЯТАДАД ИРЭХ ДОЛОО ХОНОГТ АЙЛЧЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2023-06-09  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын нийслэл Бээжин хотыг ирэх долоо хоногт зорихоор төлөвлөж байна гэж уг төлөвлөгөөний талаар мэдээлэл бүхий хоёр хүн “Politicо” сонинд мэдээлжээ.

Э.Блинкен энэ оны хоёрдугаар сард Бээжинд айлчлахаар төлөвлөж байсан боловч АНУ-ын цэргийн чухал объектын дээгүүр нисэж байсан Хятадын агаарын бөмбөлгийг илрүүлсний дараа айлчлалаа хойшлуулсан юм. 

Төрийн департамент хөтөлбөрийг нь эцэслэн боловсруулж буй Э.Блинкений айлчлал нь 2018 онд тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалаас хойших Хятад улсад хийж буй АНУ-ын хамгийн өндөр түвшний айлчлал болно.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Politico/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?