CNBC: И.МАСК ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТЭЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ

2023-06-09  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нар даваа гарагт цахимаар уулзаж, Ази тивийн тус улсад үйл ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцав.

“Талууд цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийн нөөцийг ашиглан “Tesla”-гийн цэнэг хураагуурын үйлдвэрийг Монголд байгуулах боломжийн талаар ярилцлаа” гэж Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Зүүн Азийн тус улс нь эрдэс баялгаар арвин бөгөөд зэс, алт, нүүрсний томоохон орд газруудтай юм.

“Монголын Засгийн газар ногоон технологийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд мөн, Ерөнхий сайд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэж, иргэдээ ийм тээврийн хэрэгсэл хэрэглэхийг уриалсныг онцолжээ.

И.Маск, Л.Оюун-Эрдэнэ нар мөн “SpaceX” компанийн хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийн салбарыг Монголд нээх талаар ярилцжээ. “Starlink” нь 2022 онд Монголд компаниа бүртгүүлсэн бөгөөд энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт И.Маск Хятадын Шадар сайд Дин Сюэсян тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсан юм. “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Хятадад очих үеэрээ тус улсын технологийн дэвшлийг сайшааж, Шанхай дахь “Tesla”-гийн гига-үйлдвэрт зочилжээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?