ИНДОНЕЗИЙН БАРУУН НУТАГТ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2023-06-09  

Индонезийн баруун нутгийн Зүүн Ява мужид өнөө өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэдий ч цунамийн аюул нүүрлээгүй гэж тус улсын Цаг уур, орчны шинжилгээ, геофизикийн агентлаг мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт Пацитан дүүргээс баруун өмнө зүгт 117 км-т, далайн дор 10 км-ийн гүнд байжээ. Харин Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн байна. 

Уг газар хөдлөлтийн чичирхийлэл нь далайн томоохон давлагаа үүсгээгүй байна. Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг. 

 

Эх сурвалж: ЖАКАРТА. /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?