ЭЕШ-ЫН ҮЕЭР ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ

2023-06-14  

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) зургадугаар сарын 15-нд буюу маргааш эхэлнэ.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг шалгалтын хугацаанд аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийх аж.

Мөн шалгуулагчид Батламж хуудсаа үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх боломжтой.

ЭЕШ өгөхөөр ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Суудлын хуваариа заавал авчрах шаардлагатай.

Түүнчлэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа очиж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой юм. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй тул цагаа сайтар тооцохыг Боловсролын Үнэлгээний Төвөөс зөвлөлөө.

зураг

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?