ЭНЭТХЭГТ ХЭТ ХАЛСНЫ УЛМААС 100 ОРЧИМ ХҮН АМИА АЛДЖЭЭ

2023-06-19  

Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш болон тус мужтай залгаа оршдог Бихар мужид сүүлийн өдрүүдэд хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо 98-д хүрлээ гэж орон нутгийн эрх баригчид ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, Уттар-Прадешт 54 хүн, Бихарт 44 хүн хэт халууны улмаас амиа алдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь 60-аас дээш насныхан байсан гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээллээр, өнгөрсөн баасан, бямба гарагт нутгийн зарим хэсгээр агаарын температур 42.2 хэмд хүрсэн нь ердийнхөөс 4.7 хэмээр халсан үзүүлэлт болжээ.

Хэт халууны улмаас амиа алдсан хамгийн олон тохиолдол Уттар Прадеш мужийн Баллиа дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд пүрэв гарагт 23 хүн, баасан гарагт 20 хүн, бямба гарагт 11 хүн амиа алдсан байна. Түүнчлэн сүүлийн гурван хоногт тус дүүргийн эмнэлэгт 400 орчим хүн хэвтэн эмчлүүлжээ. Өвчтөнүүдэд халуурах, амьсгал давчдах, мөн наранд цохиулсан бусад шинж тэмдэг илэрсэн байна.

Баллиа дүүргийн удирдлагуудын мэдээлснээр, улсын эмнэлэгт өвчтөнүүд, ажилтнуудыг халуунд цохиулахаас сэргийлэхийн тулд сэнс, агааржуулагч зэргийг байрлуулжээ. Өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнуудын тоог мөн нэмэгдүүлсэн байна. 

Эх сурвалж: Xinhua, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dr Daniel:Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 до****. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: ------ +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL 2023-07-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?