МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 64 УЛСААС 62 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

2023-06-20  

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2023”-ын үр дүнг танилцууллаа.

  • Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгджээ.
  • Өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл байна.

Тайланг 64 улсын өрсөлдөх чадварыг үндсэн 4 хүчин зүйл, 20 дэд бүлэг, нийт 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн байна.

Монгол Улс 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсан байна. Энэ нь

өмнөх оноос 0.64 оноогоор буурч, 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.

Өмнөх жилүүдийн

судалгаанаас харахад:

  • 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
  • 2018 оноос эхлэн тасралтгүй буурсан
  • Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14
  • Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 24 улсаас 22-д
  • 22 саяас бага хүн амтай 37 улстай харьцуулцахад 37 дүгээрт

Монгол Улсад 2023 тулгарч болох сорилтууд:

  • Инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж
  • Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр
  • Валютын ханш өндөр, урьдчилсан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт
  • Сонгууль, улс төрийн хамааралтай байх нь эдийг засгийн хүндрэл үүсгэж
  • Орос-Украйны дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон болзошгүй
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:үлдсэн 160 гаруй улс нь улс орон бишүү.бусдийг бүү басамжил 2023-06-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?