ХЯТАД УЛС САНСРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2023-06-20  

Хятад улсад сансрын жолоодлогот нислэг хурдацтай хөгжиж байгаагийн ачаар сансрын аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн зорилго нь энгийн хүмүүсийг сансарт гаргах явдал юм гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 

Энэхүү төслийн талаар Бээжин хотноо саяхан болсон Хятадын арилжааны сансрын нислэгийн хөгжлийн бага хурлын үеэр зарлажээ. Төслийн хүрээнд ирээдүйд сансрын аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэхийн тулд тойрог замын туршилтын нислэгийг хийх ажээ. 

Дээр дурдсан бага хурлын зохион байгуулах хорооны болон "Жунгуанцун" шинжлэх ухаан, технологийн төвийн арилжааны сансрын аж үйлдвэрийн инновацын хөгжлийн холбооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Лун Кайцуны хэлснээр, энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлыг бага хурлын үеэр байгуулсан Сансрын тээвэр, сансар огторгуйг хамтран хөгжүүлэх төв удирдан явуулна.

Уг төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхлээд бага оврын ашигтай ачааг сансарт хүргэх зорилтыг биелүүлж, дараа нь сансрын ачаа, эцэст нь аялал жуулчлалын зорилгоор сансрын нислэг хийнэ гэж Лун Кайцун хэлжээ.

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?