ОН ГАРСНААС ХОЙШ ХДХВ/ДОХ-ЫН 12 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2023-06-29  

Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 хүн ХДХВ-ээр өвчилснийг илрүүлжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт хоёр, нийслэлд арван тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна. Манай улсын тухайд анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байжээ. Тухайн үеэс хойш халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар 358-д хүрээд буй. Харин нийт тохиолдлын 51 нь эл халдварын улмаас амиа алджээ. Мөн халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?