НАРНЫ ЗАМ, ҮЙЛДВЭРЧНИЙ ГУДАМЖНЫ АВТЛ ЗАМЫГ ХААЛАА

2023-07-06  

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09.00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.

Иймд иргэдийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?