НИДЕРЛАНДЫГ ХҮЧТЭЙ ШУУРГА ДАЙРСНЫ УЛМААС ОЛОН ЗУУН НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

2023-07-06  

Лхагва гарагт Нидерланд улсыг хүчтэй шуурга дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, Амстердам хотын Шипхолын нисэх онгоцны буудлын олон зуун нислэг цуцлагдаж, замууд хаагдсан байна.

Хойд тэнгисийн эрэг орчмыг дайрсан Поли шуурганы хурд цагт 146 км хүрчээ. Нидерландын эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

Шуурганы үеэр Харлем хотод нэг эмэгтэй унасан модонд даруулж амиа алдсан талаар “Nu.nl” мэдээллийн агентлаг цагдаагийн газрын мэдээг эш татан мэдээлжээ.

Олон нийтийн “NOS” телевизээр мэдээлснээр, Ази, Ойрхи Дорнод, АНУ болон Европын бусад орнуудын нислэгүүдийг холбодог гол төв болох Шипхолын нисэх онгоцны буудал 300 гаруй нислэгээ цуцалсан байна. 

Нидерландын эрх баригчид Амстердамын ойролцоох Алкмаарын хурдны зам, тус улсын хойд хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. 

Шуурганы улмаас тус улсын Цаг уурын албанаас хойд дөрвөн бүс нутагт аюулын дээд буюу улаан түвшин зарласан байна. 

Нидерландын нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим нь далайн түвшнээс доогуур оршдог тул далан болон бусад усны хамгаалалтын асар том системтэй. Тус улс нь цаг агаарын эрс тэс үзэгдэл, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд онцгой өртөмтгий аж.

 

Эх сурвалж: АМСТЕРДАМ. /France24/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?