Б.Ууганбаяр: Хөзөр тоглож байгаад хүүхдээ усанд алдсан тохиолдол байна

2023-07-17  

Үер, усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө. УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнгөрсөн өдрүүдэд нийт 14300 хүн 2800 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. Говьсүмбэр аймгийн болон Дорноговь аймгийн УБТЗ-ын замын зарим хэсэг усанд автсаныг яаралтай заслаа. Хөвсгөл, Говьсүмбэр аймгуудад нийт 2300 мал үерийн усанд живсэн. Мөн Дархан-Уул аймгийн тахиан аж ахуйн 1500 тахиа үерийн усанд хорогдсон.

Баяр наадмын өдрүүдэд л гэхэд есөн хүн усанд амиа алдлаа. Томчууд хүүхдүүдэдээ анхаарал халамж сайн тавихгүй байна. Хөзөр тоглож байгаад хүүхэд нь эндсэн тохиолдол бий. Гадаадын жуулчдыг дагуулаад өндөр түвшинд хүрсэн голоор гаталж буй бичлэгийг би олон нийтийн цахим сүлжээгээр харлаа. Энэ бол эр зориг биш, сайрхах зүйл огт биш. Ийм хэнэггүй байж болохгүй. Есөн настай охин морь унаж байгаад моринд чирэгдэн, хүнд гэмтсэн. Хөдөө ээж аавдаа хүүхдүүдээ үлдээснээс зарим хүүхэд ахуйн осолд өртөж байна.

Хэдий таны өвдгөөр татсан ус байсан ч хүйтэн бол хүний шөрмөс татдаг. Үүний  улмаас усанд осолддог. Мөн хийлдэг гудас маш аюултай. Гэнэт холбирдог тул хүүхдүүдийг хийлдэг гудсан дээр бүү тоглуулаарай. Аялж зугаалж байхдаа анхаарал болгоомжоо алдаж огт болохгүй.                

Өнөөдрийн байдлаар аянгад өртөн, амиа алдсан тохиолдол байхгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд жижиг талбайд их хэмжээний ус их хүчтэй буудаг болсон. Иймд ихээхэн хор уршиг дагуулж байна. Хамарын хийдэд ийм үйл явдал болсон, тэнд гол байхгүй.  

Сэлбэ голын даланг хүчитгэх ажлыг нэг өдөр дуусгахгүй. Шуудайтай элсийг голын дагуу дахин нэмэх шаардлагатай. Зун дуусах хүртэл шуудайтай элсийг авахгүй. Бид урд шөнөжин ажиллаж, Багахангай дүүргийн замын зарим хэсэг усанд автсаныг соруулав. Энэ онд олон аймгийн 100 жилийн түүхэн ой болох тул иргэд олноороо хөдөө явж байна. Аюулгүй байдлаа маш сайн хангахыг дахин сануулж байна" гэлээ.   

Эх сурвалж:www.polit.mn  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?