AНХНЫ IPHONE ГАР УТАС ЗАРАГДАВ

2023-07-19  

Apple компанийн зах зээлд 2007 онд анх гаргаж байсан IPhone гар утас дуудлага худалдаагаар $190,372.80 үнэ хүрч зарагджээ. Анх $599-аар худалдан авч байсан 4GB хувилбарын уг гар утасны хайрцаг задраагүй, цоо шинээрээ хадгалагдаж байсан байна. Энэ нь анхны үнээсээ 300 дахин өндөр үнэ хүрсэн тохиолдол юм. Дуудлага худалдааг зохион байгуулсан АНУ-ын LCG Auctions компани энэхүү гар утсыг $10,000-аас эхлэн үнэ дуудаж, 28 санал хүлээн авчээ. Тэд энэ оны хоёрдугаар сард ижил бүтээгдэхүүнийг $63,356-аар зарж байв. Дараа нь гуравдугаар сард өөр нэг компани Wright Auctions анхны iPhone-ийг $40,320-ын үнэ хүргэж байжээ.

Цоо шинээрээ хадгалагдаж буй нэгдүгээр үеийн iPhone маш ховор байгаа нь цуглуулагчдын дунд эрэлтийг ихэсгэж, үнэ өсөх шалтгаан болсныг LCG Auctions тайлбарласан байна. Сан-Франциско хотод 2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болсон Macworld арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа тухайн үед Apple-ийн гүйцэтгэх захирал байсан Стив Жобс “Өнөөдөр Apple гар утсыг өөрчлөх болно” хэмээн зарлаж байв. Ийнхүү iPhone тухайн үедээ маш хурдтайгаар зах зээлийг байлдан дагуулж, Time сэтгүүл 2007 оны шинэ нээлтээр зарлаж байжээ.

     Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?