ЦЕГ: БУСДЫН ГЭРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОРЖ, БИЧЛЭГ ХИЙН ЦАХИМ ОРЧИНД НИЙТЭЛСЭН АСУУДЛААР ШАЛГАЖ БАЙНА

2023-07-20  

Энэ сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчиж байгаа аж. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага явуулж эхэлсэн байна.

Тодруулбал, тус заалтад хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж.

Сануулахад, бусдын эд зүйлийг орон байрандаа хадгалсан нь хулгайлах гэмт хэргийн хувьд хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?