ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛООРОЙ

2023-07-26  

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн голын эхээр, Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгджээ. Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Өндөрхаан сум/ ТУУЛ гол /Улаанбаатар, Алтанбулаг / орчимд үерийн түвшинг 10-50 см СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг 5-30 см тус тус давсан хэвээр байна. Харин Орхонтуул, Туул гол /Лүн сум/, ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэжээ. 
Тиймээс Туул гол, Лүн сум, Хэрлэн гол Багануур, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин нэмэгдэх хандалгатай байна. Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай бороо орно. Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?