БНАСАУ цэргийн парадын үеэр баллистик пуужин, нисгэгчгүй онгоцоо үзүүлжээ

2023-07-28  

БНАСАУ  пүрэв гаргийн орой нийслэл Пёньян хотод зохион байгуулсан цэргийн жагсаалын үеэр цөмийн зэвсэг тээх хүчин чадалтай тив алгасагч баллистик пуужингууд, цэргийн болон тагнуулын хамгийн сүүлийн үеийн нисгэгчгүй нисэх онгоцуудаа үзүүлжээ. 

Умард Солонгосын төв мэдээллийн агентлагийн (KCNA) мэдээлснээр, цэргийн парадад “Хвасон-17” болон энэ жил хоёр ч удаа туршсан “Хвасон-18” тив алгасагч шинэ пуужинг оролцуулжээ. Парадын үеэр нисгэгчгүй онгоцууд үзүүлэх нислэг хийсэн байна. 

Цэргийн парадыг БНАСАУ-д “Ялалтын баяр” хэмээн тэмдэглэдэг Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. 

Oйн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид мягмар гарагт Умард Солонгост хүрэлцэн ирсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү арга хэмжээнд мөн БНХАУ-ын төлөөлөгчид хүндэт зочноор оролцож байгаа юм. KCNА агентлагийн мэдээлснээр, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид Ким Жөн Уны хамт парадыг үзсэн байна.

Орос, Хятадын албаныхан БНАСАУ-д коронавирусний цар тахлын дараа айлчилж буй анхны төлөөлөгчид болж байгаа юм. 

"Yonhap" агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Уныг 2011 оны сүүлчээр засгийн эрхэнд гарснаас хойш БНАСАУ-д 14 удаа цэргийн парад зохион байгуулжээ. 

Эх сурвалж: Монцамэ Yonhap

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?