АРХАНГАЙ-100 ЖИЛ: АРСЛАН М.БАДАРЧИД ЛАНД-300 АВТОМАШИН БЭЛЭГЛЭВ

2023-07-31  

Архангай аймгийн 100 жилийн ойн наадмын үеэр тус аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангайн клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран улсын баяр наадмын түрүү бөх Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын арслан М.Бадарчид Ланд-300 авто машин бэлэглэлээ.

Мөн улсын арслан цол хүртсэн М.Бадарч, улсын харцага цол хүртсэн С.Сүхбат, улсын начин болсон А.Отгонбаатар болон Хакүхо М.Даваажаргал нарт аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эмээл, хазаартай морь бэлэглэв.

Түүнчлэн аймгийн баяр наадмын цол олгох хүчит бөхийн барилдаанд тав давж, аймгийн начин цол хүртсэн Д.Эрдэнэчулуунд Архангай аймгийн Залуучуудын холбооноос хээр даага өгснийг аймгийн Засаг даргын орлогч, Архангай аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Санжмятав гардуулан өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?