ЗАВХАН АЙМАГТ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧ 11 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ

2023-08-02  

Завхан аймгийн Баянтэс, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт 4 удаагийн ой, хээрийн түймэр гарч 11 га талбайг шатаад байна.

Иймд иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Завхан Онцгой байдлын газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?