ДАРЬ-ЭХ, ЦАГААН ДАВАА ОРЧИМД НИЙТ 75 ХҮН, 17 МАШИН МЕХАНИЗМТАЙГААР 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

2023-08-07  

Хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хороонд уруйн үер бууж, дөрвөн хүн эндэж, олон хүн гэмтэж, айлын гэр байшин усанд автлаа. Үерийн дараах гамшгийн нөхцөл байдлыг арилгах цэрэг, онцгой, цагдаа, эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагын алба хаагчид зогсолтгүй ажилласаар байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хороо Дарь-Эх, Цагаан даваа орчимд нийт 75 хүн хүч, 17 машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж:

  • Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог цэвэрлэн тээвэрлэж
  • Далангийн дээд хэсэгт лаг шавраар дүүрсэн уулын сувгийг 150 метр газар сувагчилж
  • Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлж
  • Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэн
  • Эвдэрсэн 110 метр далан, авто зам дагасан сувгийг сэргээн ухаж 450 тонн лаг хагшаасыг цэвэрлэж
  • Үерийн хамгаалалтын далан сувгийн төгсгөл болох Сэлбэ голтой нийлэх хэсэгт 100 метр газрыг цэвэрлэж, урсцыг сайжруулан
  • 4 тонн усаар 60 метр шугам хоолойг буудуулж, 4 ус гаргуурыг гараар цэвэрлэж, онгойлгожээ.

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?