ТУУЛ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН 33 СМ НЭМЭГДЖЭЭ

2023-08-08  

Туул гол нийслэл орчимд усны түвшин 33 см нэмэгдэж, Улаанбаатар хот, Төв аймгийн Лүн сум орчим, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшин давсан байдалтай байна. Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, ААН байгууллагыг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн дээрх голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, баталгаатай гарц, гармаар зорчихыг ОБЕГ-аас зөвлөлөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?