ХАВАЙД ГАРСАН ТҮЙМРИЙН УЛМААС ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ

2023-08-11  

Хавай муж улсын Том арал болон Мауи арал дээр дэгдсэн их хэмжээний түймрийн улмаас зургаан хүн амиа алдсан тухай холбогдох албаныхан мэдээллээ. “Мауи арлын есөн мянган хүн амтай аялал жуулчлал, эдийн засгийн төв болох Лахайна хотын ихэнх хэсэг сүйдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ” гэж Хавай муж улсын Засаг дарга Жош Грин мэдээлсэн байна. Оршин суугч Марк Стефл CNN-д  өгсөн ярилцлагадаа “Зүрх шимшрүүлсэн сүйрлийн талаар яриад "Лахайна хот газрын хөрснөөс арчигдлаа" гэжээ.

Дора хар салхи Мауи арлын түймрийн галыг  улам хөөрөгдөж, одоогоор түймрийг хяналтад оруулж чадаагүй байгаа тухай хотын захирагч Ричард Биссен мэдээлэв. Түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч хүчтэй салхи, хуурайшсан ой, чийгшил багатай орчинд түймэр ширүүссэн гэж  Үндэсний цаг уурын алба үзэж байна. тус түймэр нь урьд өмнө тохиолдож байгаагүй их хэмжээнийх хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?