ОН ГАРСНААР 50 ХҮН ГОЛ УСАНД ЖИВЖ, НАС БАРЖЭЭ

2023-08-15  

Он гарснаар нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын халианы усанд ес, үерийн усанд 476, гүний болон хөрсний шар усанд дөрвөн айл автаж, 202 иргэний амийг авран хамгаалаад байна.

Өнгөрсөн саруудад болсон үерт 21 аймгийн хэмжээнд айлын 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4250 толгой мал хорогдсон бол автозам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, аж ахуй нэгж байгууллага, иргэний барилга, ажлын байр, тариалангийн талбай усанд автсан байна. Тухайлбал, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжид үерийн улмаас 25 удаагийн эвдрэл, гэмтэл гарсныг сэргээн засах ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?