КАМБОЖИЙН ШИНЭ ЗАСГИЫН ГАЗРЫН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨНӨ

2023-08-22  

 Камбож улсын парламентын доод танхим болох Үндэсний Ассамблей Ерөнхий сайд Хун Манет тэргүүтэй шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн баталлаа.

Өнөөдөр засгийн газрын шинэ танхимын гишүүд Хааны ордон тангараг өргөснөөр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхлэх юм.

Хун Манет бол 38 жилийн турш засгийн эрхийг барьсан Ерөнхий сайд асан Хун Сений том хүү бөгөөд өмнө нь Камбожийн зэвсэгт хүчний командлагчийн орлогч, Хуурай замын цэргийн командлагчийн албыг хашиж байв. Мөн Хун Сений бага хүү 40 настай Хун Мани шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орсон бөгөөд Нийгмийн халамж, ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайдаар ажиллах юм.

Өнгөрсөн 7 дугаар сарын 23-нд болсон Үндэсний Ассамблейн сонгууль өдгөө 71 настай Хун Сений удирдсан эрх баригч Камбожийн Ардын нам сонгогчдын 82 хувийн саналыг авснаар парламентын 125 суудлаас 120-ыг нь эзлэх болсон юм.

Хун Сений том хүү, Ерөнхий сайд Хун Манет 1977 онд Кампонгтям мужид төрсөн бөгөөд 1995 онд дунд сургууль төгссөнийхөө дараа цэрэгт алба хаажээ. Дараа нь Америкийн цэргийн Уэст-Поинт академид суралцаж, 1999 онд төгссөнөөр тус академийг дүүргэсэн анхны камбож хүн болов. Хун Манет эдийн засгийн ухааныг судалж, 2002 онд Нью-Йоркийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгсчээ. Түүнчлэн 2008 онд Их Британийн Бристолын их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.  

 

Эх сурвалж: ТОКИО. /ТАСС/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?