ХЯТАД УЛС ЯПОНООС ДАЛАЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХОО ЗОГСООНО

2023-08-25  

Япон улс цөмийн бохирдсон усыг далайд асгаж буйгаас үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын тал пүрэв гарагаас эхлэн тус улсаас нийлүүлдэг далайн гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаа зогсоохоор шийдвэрлэлээ.

Тодруулбал, Хятадын Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ Японы шийдвэрээс үүдэлтэй цацраг идэвхт бодисын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний импортын аюулгүй байдлыг хангах зорилгоор яаралтай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

Хятадын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, хүнсний импорт, экспортын аюулгүй байдлын талаарх протоколууд, түүнчлэн ДХБ-ын Ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд ийм шийдвэр гаргасан ажээ.

Японоос экспортолж буй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд нь хаягдал уснаас үүдэлтэй цацраг идэвхт бодисоор бохирдох эрсдэлтэй байгаад Хятадын гаалийн байгууллагын удирдлагууд ихээхэн санаа зовниж байна гэж ГЕГ-ын импорт, экспортын хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн товчооны ажилтан ярилаа.

Япон улс цөмийн бохирдсон хаягдал усыг далайд асгаж байгаа явдалд ГЕГ-аас цаашид анхаарлаа хандуулж, Хятадын иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлэхийн тулд холбогдох хяналтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?