ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

2023-08-28  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-ны хооронд болох үйл явдлын тойм

Наймдугаар сарын 25-31-нд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

Наймдугаар сарын 28-нд: 11:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа богино, дунд хугацааны ажлуудын талаар сэтгүүлчдэд танилцуулж, уулзалт ярилцлага хийнэ.

Наймдугаар сарын 28-нд: 09:30 цагаас "Новотел"-д "Төрийн бүтээмж ба үнэлгээ, мониторинг” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцоно.

Наймдугаар сарын 28-нд: 12:00 цагт Корпрейт конвэйншн центр 4-р давхар хурлын танхимд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болно. 

Наймдугаар сарын 28-нд: 12.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд "Өнөр бүл" асрамжийн төвийн хүүхдүүд, багш нарт сэтгэл дүүрэн дурсамж үлдээх "Гайхалтай дурсамж үлдээе" сайн үйлсийн аялал зохион байгуулах талаар "Мирай травел" компани, Монголын скаутын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийнэ.

Наймдугаар сарын 29-нд: Монгол Улс, АНУ хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VII хуралдаан Улаанбаатар хотноо болно.

Наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 2-нд: “Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод тоглолтоо хийнэ. Монгол, Франц, Австри, Дани болон Герман улсын уран бүтээлч залуус энэхүү арга хэмжээнд оролцож, өөрсдийн орны соёлын онцлогийг шингээсэн хөгжмийн бүтээлээ толилуулах юм. Тоглолт:        

                •Наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хот дахь Битлзийн талбайд,

                •Наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Филармонид,

                •Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-нд "Fat Cat жазз клуб"-т тус тус болно.

Наймдугаар сарын 30-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Есдүгээр сарын 1-4-нд: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад Төрийн айлчлал хийнэ. Айлчлал дараах хөтөлбөрийн дагуу болно.

Есдүгээр сарын 01-нд:

  • Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.          

Есдүгээр сарын 02-нд:

  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг албан ёсоор угтах ёслол болно
  •     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис нар уулзалт хийнэ
  •    Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист УИХ-ын дарга Г.Занданшатар бараалхана.           
  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхана.           
  •    Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ.

 Есдүгээр сарын 03-нд:

  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис шашин хоорондын уулзалт хийнэ.
  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болно.

 Есдүгээр сарын 04-нд:

  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ.
  •     Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг үдэх ёслол болно.

Есдүгээр сарын 1-нд: Орон даяар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно.

Есдүгээр сарын 1-нд: Үндэсний статистикийн хорооноос “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г Монгол Улс анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлнэ. Мэдээлэл цуглуулалт 2023 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилж, 8000 өрхийг хамруулах аж.

Есдүгээр сарын 1-нд: МҮЭСТО-ы тайзнаа “Бүгд чамд хайртай” жүжгийн нээлт болно.

Есдүгээр сарын 1-3-нд: Тэнгис кино театрт Хятадын кино өдрүүд болно. Энэ хүрээнд:

  •     “Нүүдэлчин дэлхий-2” (2023), Найруулагч: Гуофань
  •     “Гайхамшгийг бүтээг”ч (2022), Найруулагч: Вэнь Мү-Еэ
  •      "Дэлбэрэлт" (2021), Найруулагч: Лижүнь
  •     “Цагаан могой-2” (2021), Найруулагч: Хуан Жяакан
  •    “Сүүн далайн зэрэглээ” (2022), Найруулагч: Ар Дуншэн зэрэг Хятадын орчин үеийн кинонууд үзэгчдэд үнэ төлбөргүй хүрнэ.

Наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 15-нд: "FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн  өдрүүдэд Норфэй арт галерейд үргэлжилнэ.

-“Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны анхдугаар уралдааны бүртгэл www.ulemjiinchanar.org цахим хуудсаар есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

  •     Нэгдүгээр шат: Есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
  •  Хоёрдугаар шат: Аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сайншанд хотноо болно. 

​Эх сурвалж: Өдрийн сонин

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?