ҮЦХ-Д МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ НЭВТРЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО

2023-08-29  

Цахилгаан дугуй буюу суран, мопедыг 18-аас доош насны хүүхэд унах үедээ осол гаргавал эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтайг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд “Тээврийн цагдаагийн алба”-нд мэдэгдэхээ тус байгууллага анхааруулав.

Түүнчлэн, иргэн бүр ухамсартай байж бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалж байна.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулахаар зуны улиралд дунджаар 12-20 мянган хүн очдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах үүднээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд мопед, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглодог. Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр орж, мод цэцэгс талхлах, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулдаг аж. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?