ЭНЭТХЭГ УЛС НАРЫГ СУДЛАХ АППАРАТ ХӨӨРГӨНӨ

2023-08-30  

Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ “Чандраян-3” хөтөлбөрийн хүрээнд Саран дээр сансрын аппаратаа амжилттай газардуулснаас хойш хэдхэн хоногийн дараа Нарыг судлах шинэ аппарат хөөргөхөөр бэлтгэж байна.

Дэлхийн аль ч улс орон хүрч чадаагүй Сарны өмнөд туйлд аппаратаа амжилттай газардуулж чадсан тус улс одоо тун удахгүй “Aditya-L1” гэдэг нэртэй сансрын аппаратыг хөөргөх гэж байна.

“Нарыг судлах зорилгоор сансарт байрлуулах Энэтхэгийн анхны ажиглалтын аппарат болох “Aditya-L1”-ийг есдүгээр сарын 2-ны өдөр хөөргөнө” гэж “ISRO” байгууллага “Х” /хуучнаар “Twitter”/ нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Уг аппаратыг “ISRO”-гийн “PSLV XL” зөөгч пуужингаар Андра-Прадеш мужийн Шрихарикота арал дахь сансрын буудлаас хөөргөх ажээ.

“ISRO” хинди хэлээр “нар” гэсэн утгатай “Aditya” аппаратаар дэлхийд хамгийн ойр орших одыг сансраас анх удаа ажиглаж, нарны шуурга зэрэг цаг агаарын үзэгдлүүдийн нөлөөллийг бодит цагийн горимд ажиглана. Нарны янз бүрийн цацрагууд дэлхийн гадаргууд хүрдэггүй тул манай гараг дээрх төхөөрөмжүүд тэдгээрийг илрүүлэх чаддаггүй, үүнээс шалтгаалан Нарны судалгааг хийх боломжгүй байгаа юм. Харин шинэ аппаратыг ашиглан дэлхийн агаар мандлын гаднаас буюу сансраас тэдгээр цацрагийг ажиглан судлах боломжтой.

Энэтхэгийн сансрын агентлаг Нарыг тасралтгүй бөгөөд илүү тодоор харахын тулд дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд орших Лагранжийн L1 цэг гэж нэрлэгддэг бүсийн тойрог замд “Aditya” аппаратыг оруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ШИНЭ ДЕЛИ. /Independent/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?