ДЭЛХИЙ ДАЯАР СУПЕР ХӨХ САР МАНДЛАА

2023-08-31  

 Дэлхий даяарх Сарыг ажиглан сонирхогч хүмүүс 2009 оноос хойш анх удаа супер хөх сарыг харлаа. Хөх сар гэдэг нь жилд 12 удаа үзэгддэг тэргэл сар өдөр хоногийн зөрүүгээс шалтгаалан 13 удаа үзэгдэхийг тодорхойлж буй одон орны нэршил юм.  

Сар нь манай гаргийг тойрон эргэх үеэрээ Дэлхийд хамгийн ойр цэгт ирснээр ердийнхөөсөө илүү тод харагддаг бөгөөд үүнийг супер сар гэдэг.  Харин энэ удаагийн хөх сар супер сартай давхацсанаараа онцлогтой.  

Гэхдээ хөх сар хэмээн нэрлэдэг боловч энэхүү үзэгдэл нь Сарны өнгөтэй ямар ч хамааралгүй ажээ. 

Сарны эл үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд орон нутгийн цагаас хамааран лхагва, пүрэв гарагуудад харагдсан юм. Харин Их Британид пүрэв гаргийн өглөөгүүр харахад хамгийн тохиромжтой байв.

Грекийн нийслэл Афин хотоос холгүй орших эртний Посейдоны сүмийн дэргэд цугласан хүмүүс супер хөх сарыг харж байна

Туркийн Истанбулын Галата цамхгийн оройд Сар “өлгөөтэй” мэт харагдаж буй гайхалтай мөч

Египетэд Гизагийн пирамидын дээгүүр харагдах үед наагуур нь онгоц нисэж буй агшин

Москва хотод улаан өнгөтэй болж харагджээ

Харин Английн хойд нутгийн Лидс хотод “зэвхий цагаан” өнгөтэй харагдав

Израилын Рош-ха-Аин хотын ойролцоох эртний цайзын дээгүүр өнхөрч буй мэт харагдах Сар

Эх сурвалж: Монцамэ, BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?