Д.ТРАМПЫН ШҮҮХ ХУРЛЫГ ТЕЛЕВИЗЭЭР ШУУД ДАМЖУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2023-09-01  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон бусад 18 хүнд хамаарах сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын Фултон тойргийн шүүгчийн зүгээс шүүх танхимд болох бүх үйл явцыг телевизээр болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулахыг зөвшөөрчээ.  

Гэхдээ энэ шийдвэрийг өөрчилж магадгүй бөгөөд холбооны шүүх рүү шилжсэн хэрэгт хамаарахгүй. Пүрэв гарагт болсон шүүхийн урьдчилсан сонсголын үеэр Фултон тойргийн Дээд шүүхийн шүүгч Скотт МакАфи хэлэхдээ, бүх шүүх хуралдаан болон боломжит шүүх хурлуудыг тойргийн шүүхийн “YouTube” сувгаар шууд дамжуулах боломжийг бүрдүүлнэ гэжээ.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүхийн танхимд өөрсдийн боломжийг нэгтгэн ашиглаж, мэдээлэл дамжуулахыг зөвшөөрөх ажээ. Пүрэв гарагт болсон урьдчилсан сонсголын үеэр өмгөөлөгч, прокурорууд ч мөн адил камер байрлуулах гэсэн хэвлэлийнхний хүсэлтийг үгүйсгээгүй байна.

Түүнээс гадна, тэмдэглэл хөтлөх гэх мэт бичлэг хийхээс бусад зорилгоор шүүхийн танхимд гар утас, компьютерийг  ашиглахыг зөвшөөрчээ. Эл шийдвэр нь Фултон тойрогт хянаж буй хэргүүд зөвхөн хамаатай ажээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?