Ф.МЕРКЮРИГИЙН ТӨГӨЛДӨР ХУУР, "BOHEMIAN RHAPSODY" ДУУНЫ ГАР БИЧМЭЛИЙГ ҮНЭ ХАЯЛЦУУЛЖЭЭ

2023-09-07  

Британийн алдарт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюри хамтлагийнхаа хит уран бүтээлүүдийг туурвихдаа хэрэглэж байсан “Yamaha baby grand piano” гэдэг төгөлдөр хуур 1.7 сая фунт стерлингийн үнэ хүрчээ.

Дуудлага худалдааны эцсийн үнэ урьдчилан таамаглаж байснаас үл ялиг доогуур байсан боловч хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуур гэдгээрээ дээд амжилт тогтоосон гэж “Sotheby's” дуудлага худалдааны төвөөс мэдээлсэн байна.

Ф.Меркюригийн мянга гаруй эд зүйлийг олон долоо хоногийн турш дэлгэн үзүүлсний эцэст лхагва гаргаас шууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулжээ. Хамгийн эхэнд зарагдсан эд зүйлсийн дунд Лондоны баруун хэсэг дэх “Garden Lodge” байшингийнх нь хаалга байсан бөгөөд 412 750 фунт стерлингийн үнэ хүрсэн байна.

Мөн хамтлагийн “Bohemian Rhapsody” хит дууны үгийг зохиохдоо бичсэн 15 хуудас бүхий гар бичмэл 1.3 сая фунт стерлингээр зарагджээ. Энэхүү дууг анх “Mongolian Rhapsody” гэж нэрлэж байсан нь түүний гар бичмэлээс харагдана. Түүнчлэн “Don't Stop Me Now”, “Somebody to Love”, “We Are The Champions” дуунуудын ая, үг бүхий тэмдэглэлүүдийг үнэ хаялцуулна.

Ф.Меркюри нь 1970-аад оны хамгийн алдартай хамтлагуудын нэг, глэм-рок, хүнд металл, кэмп урсгалаар уран бүтээлээ туурвидаг байсан “Queen” хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч байсан билээ. Занзибарт төрсөн тэрбээр Сальвадор Дали, Пабло Пикассо нарын уран бүтээлүүд бүхий уран зургийн томоохон цуглуулгаар гэрээ чимж байсныг мөн дуудлага худалдаагаар оруулах бөгөөд 1991 онд 45 насандаа ДОХ-ын улмаас нас барахаасаа нэг сарын өмнө худалдаж авсан сүүлийн зургийг нь мөн үнэ хаялцуулах ажээ.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?