ЦАХИЛГААН АВТОМАШИНД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

2023-09-07  

Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 5-ны А/1028 дугаар захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох  журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмын 1.2 дахь хэсэг буюу дугаарын хязгаарлалт харгалзахгүй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд “цахилгаан тэжээлт” автомашиныг нэмэв. Ингэснээр цахилгаан автомашинтай иргэд улсын дугаарын сүүлийн орон нь тэгш, сондгойгоос үл хамаарч замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан.

Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан.

Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй.

 

Эх сурвалж: МОМНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?