Ж.БАЙДЕН ДЭЛХИЙН БАНКНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЧУХАЛЧИЛНА

2023-09-07  

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болох гэж буй “Хорийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байден Дэлхийн банкийг шинэчлэх асуудалд онцгой анхаарал хандуулах бололтой.

Мөн бусад олон улсын хөгжлийн банкуудад хандан, уур амьсгалын өөрчлөлт, дэд бүтцийн төслүүдэд олгож буй зээлээ нэмэгдүүлэхийг уриална гэж Цагаан ордны хэвлэлийн алба мягмар гарагт мэдэгдлээ.

"G20"-ийн өмнө тулгарч буй гол асуудлуудын нэг бол олон улсын хөгжлийн банкууд, ялангуяа Дэлхийн банкийг үндсээр нь шинэчлэх, өргөжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлжээ.

Дэлхийн II дайны дараа ядууралтай тэмцэх зорилгоор байгуулагдсан Дэлхийн банкийг Байдены засаг захиргаа гадаад орнуудад мөнгө олгодог Хятадын банкуудтай ижил төстэй болгон өөрчлөхийг эрмэлзэж байна. Шинээр томилогдсон Дэлхийн банкны Ерөнхий захирал Ажай Банга-гийн тухайд, тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ба өлсгөлөнтэй тэмцэх хөтөлбөрүүдийг өргөжүүлж, санхүүжилтын ба актив-пассивын тэнцлийн шинэ дүрэм журмуудыг боловсруулснаар тус банкны зээл олгох чадавхийг сайжруулахаар төлөвлөж байна.

Наймдугаар сарын сүүлчээр Цагаан ордон "Дэлхийн банкнаас олгож буй хөгжлийн ба дэд бүтцийн санхүүжилтийг дорвитой нэмэгдүүлэх" зорилгоор 3.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт олгохыг Конгрессоос хүссэн байна. Энэ нь БНХАУ-аас бусад улс орнуудад  хүчээр олгож буй найдваргүй зээл, дэд бүтцийн төслүүдийн эсрэг сөргүүлэн тавьж буй хувилбар ажээ.

Түүнээс гадна, Ж.Байден “Хорийн бүлэг”-ийн удирдагчдад хандан бага, дунд орлоготой улс орнуудын өрийг хөнгөлөхийг уриална гэдгийг Ж.Салливан хэллээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?