ИНФЛЯЦЫН ТҮВШИН НАЙМДУГААР САРД 10 ХУВЬ БАЙВ

2023-09-07  

 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 10 хувь, өмнөх оны эцсийнхээс 6.6 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.2 хувиар буурлаа.

Өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?