Л.РУБИАЛЕС ИСПАНИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ СУУДЛААС ОГЦРОХООР БОЛЖЭЭ

2023-09-11  

МАДРИД. /BBC/. Испанийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий шагнал гардуулах ёслолын үеэр шигшээ багийн довтлогч Женни Хермосогийн уруул дээр үнссэн явдал шүүмжлэл дагуулсантай холбогдуулан албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.

Испанийн шигшээ баг англичуудыг буулган авсны дараа болсон явдлыг өдгөө 33 настай Ж.Хермосо харилцан зөвшилцсөн үйлдэл байгаагүй гэж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн мягмар гарагт прокурорын байгууллагад гомдол мэдүүлсэн юм.

Харин Л.Рубиалес албан тушаалаасаа огцрох хүсэлтээ холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Педро Рочад хүргүүлсэн гэдгээ ням гарагт мэдэгджээ. “Миний бие үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болж байна” гэж тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан байна.

Өдгөө 46 настай тэрбээр Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгчийн суудлаас мөн огцорсон юм. Үнсэлтийн дуулиан сүүлийн хэдэн долоо хоногт Испанийн хөл бөмбөгийн салбарыг нөмөрч, испани бүсгүйчүүдийн ДАШТ-д түрүүлсэн амжилтыг харлуулсан боловч Л.Рубиалес огцрох уриалгыг хүлээн авахаас татгалзсаар иржээ.

Прокурор баасан гарагт Ж.Хермосогийн мягмар гарагт өгсөн мэдүүлгийн дагуу Л.Рубиалесийг бэлгийн хүчирхийллийн хэргээр Испанийн Дээд шүүхэд гомдол гаргажээ. Л.Рубиалесын хувьд, үнсэлтийг “харилцан зөвшилцсөн” үйлдэл байсан гэж мэдэгдсэн боловч Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ түүнийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн билээ.

 

Эх сурвалж: МАДРИД. /BBC/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?