ГЕРМАНЫ САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ АНХ УДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2023-09-11  

 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Германы шигшээ баг Сербийн багийг 83:77 онооны харьцаагаар хожлоо. 

Тоглолтын хамгийн олон оноо авсан тоглогчоор Германы шигшээ багийн хамгаалагч Деннис Шрөдер тодорлоо. "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэдэг тэрбээр багтаа 28 оноо авчирсан байна. Сербийн багаас Алекса Аврамович 21 оноо авчээ. Германы шигшээ баг ДАШТ-ий бүх найман тоглолтод нэг ч хожигдолгүй түрүүллээ.

ДАШТ-ий шувтаргын тоглолтын MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Франц Вагнер шалгарлаа. Тэрбээр самбараас долоон удаа бөмбөг авч, хоёр удаа оновчтой дамжуулж, гурван удаа бөмбөг тасалж, 19 оноо авчээ.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ын багийг нэмэлт цагт 127:118-аар хожжээ. Канадчууд анх удаа сагсан бөмбөгийн ДАШТ-ээс медаль хүртлээ.

ДАШТ-д хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн багууд бол АНУ, Югославын багууд юм. Германчуудын хувьд анх удаа алтан медаль хүртэж байна. 2019 оны тэмцээний финалд Испанийн баг Аргентины шигшээ багийг (95:75) хожсон юм.

Германы сагсанбөмбөгчид 2002 онд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлж байжээ. 

 

Эх сурвалж: МАНИЛА. /FIBA/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?