НОВАК ЖОКОВИЧ 24 ДЭХ УДААГАА ИХ ДУУЛГЫН АВАРГА БОЛЛОО

2023-09-11  

 “US Open” тэмцээний шувтаргын тоглолтод Новак Жокович Оросын Даниил Медведевийг хожиж, 24 дэх удаагаа "Их дуулга"-ын аварга цолыг хүртлээ.

Өдгөө 36 настай Сербийн теннисчин ОХУ-ын теннисчнийг  6:3, 7:6 (7:5), 6:3 онооны харьцаагаар хожжээ. Н.Жокович Их дуулгын тэмцээнд 24 дэх удаагаа түрүүлснээр Австралийн теннисчин Маргарет Кортийн 50 жилийн дээд амжилттай тэнцэв.

“Энэ спортын хамгийн өндөр түвшинд өрсөлдөх хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж байна” гэж Н.Жокович ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Тэрбээр энэ жилийн дөрвөн "Их дуулга"-ын гуравт нь түрүүлж, дөрөв дэх удаагаа ийм амжилт үзүүлсэн анхны тамирчин боллоо.

Одоо дэлхийн номер нэг теннисчин 2024 оны нэгдүгээр сард болох Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлбэл М.Кортын амжилтыг эвдэх боломжтой болж байгаа юм. Тэрбээр аль хэдийн “Australia Open” Их дуулгын 10 түрүү авч дээд амжилт тогтоогоод байгаа аж.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?