"ИХБИТ" ХХК-ЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Б.ЭРХЭМБАЯР ЭНЭ САРЫН 17-НЫ ӨДӨР НАС БАРЖЭЭ

2023-09-19  

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр нас баржээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж, нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?