ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ СУЛАРЧ, РУБЛИЙНХ ЧАНГАРЧЭЭ

2023-09-19  

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3469.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 284.26, өмнөх сарынхаас 27.62 төгрөгөөр суларсан байна.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 478.45 төгрөг болж, өмнөх оны  мөн үеийнхээс 10.09 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.22 төгрөгөөр чангарчээ. 

Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 8 дугаар сард 36.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.25, өмнөх сарынхаас 1.60 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?