Т.МӨНХСАЙХАН: АНХ УДАА АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА

2023-09-19  

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан "Монгол Улсад анх удаа архи согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарч эхэлсэн талаар өөрийн албан ёсны сошиал хаягтаа нийтэлжээ. Энэ тухай тэрбээр "Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр буюу өмнөх онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15,8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдаж байна" гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг 2021 онд Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилсон байдаг. Эрүүл мэндийн сайдаар хагас жил ажилласан Т.Мөнхсайхан сайдын ажлаасаа бууснаасаа хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажилласан байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?