ТҮЦ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ ОДОНТОЙ ЭЭЖҮҮД БАЙДАГ ГЭВ

2023-09-22  

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос "Төрдөө адлагдсан одонтой ээжүүд" сэдвээр мэдээлэл хийлээ. "ТҮЦ эрхлэгчид өнгөрсөн хугацаанд төр засгаас юу ч гуйлгүй, өөрсдөө ажлын байр бий болгож, амь зууж ирсэн. Гэвч төр засаг солигдож биднийг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж байгаад гомдолтой байна. Хотыг сайхан болгох нэрийдлээр 1000 гаруй иргэний амьжиргааны эх үүсвэрийг устгах гэж байгаад гомдолтой байна. Үүний эсрэг тэмцэх болно" гэж ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл мэдэгдэв.

Мөн "БЗД-ийн Засаг даргын захирамжид бид гомдол гаргасан. Энэ захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй биднийг оролцуулалгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Энэ асуудлаар ХЗДХЯ-нд эргээд биднийг торгож, шийтгэж байна. Баянзүрх дүүрэгт рекетчдийг хөлсөлж биднийг хэл амаар доромжилж, сүрдүүлж байна. ХЗДХЯ-нд эдгээр хүмүүсийг шалгаж өгөх хүсэлт гаргасан боловч төрийн тусгай хамгаалалтай газар дайрч орсон нэрийдлээр шийтгэл оногдуулаад байна” гэлээ. Тэдэнд гурван сая 750 мянган төгрөгийн торгууль оногдуулаад байгаа аж.  ТҮЦ-ээр амь зуугчдын ихэнх нь одонтой ээжүүд байдаг. 2023 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарлачихаад хэсэг хүмүүсийг ядуурлыг эгнээ рүү түлхэж байна хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?