ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ ХӨВӨГЧ СААД ТАВЬСНЫГ ФИЛИППИНИЙ ТАЛ ЭСЭРГҮҮЦЖЭЭ

2023-09-25  

 Хятадын эргийн хамгаалалтын албаныхан Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд “хөвөгч саад” тавьснаар филиппинчүүдийг тус бүсэд нэвтрэх, загасчлахад нь саад учруулж байна гэж Филиппиний тал буруутгалаа.

 

Манилагийн эргийн хамгаалалтын алба, Загас агнуур, усны нөөцийн асуудал эрхэлсэн товчооны зүгээс Скарборо арлын ойролцоо Хятадын тал хөвөгч саад тавьсныг эрс буруушааж байна гэж эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Жей Тарриела мэдэгдсэн байна.

“Ийм саад нь филиппинчүүдийн загас агнуурын завиуд гүехэн устай газар руу нэвтрэхэд саад учруулж, тэднийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна” гэж тэрбээр хэллээ. Манила хот дахь Хятадын Элчин сайдын яам энэ талаар тодруулах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Хятад улсын хувьд, Өмнөд Хятадын тэнгисийн 90 хувийг өөрийн эзэмшлийн бүс гэж зарласан бөгөөд үүндээ Вьетнам, Малайз, Бруней, Индонез, Филиппиний эдийн засгийн онцгой бүсүүдийг хамруулжээ. Хятадууд Скарборо арлыг 2012 онд эзлэн авч, Филиппиний загасчдыг хөөх болжээ.

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед хоёр талын харилцаа эрс сайжирч, Бээжингийн зүгээс хүн ам суурьшдаггүй далайн эрэгт загасчлахыг филиппин загасчдад зөвшөөрсөн юм. Харин Филиппиний шинэ төрийн тэргүүн Фердинанд Маркос өнгөрсөн онд албан тушаалдаа орсноос хойш байдал ээдрээтэй болж эхэлжээ.

Филиппиний эргийн хамгаалалтын болон загас агнуурын товчооны ажилтнууд далайн эргийн орчмын Бажо де Масинлок гэдэг газарт баасан гарагт эргүүл хийх үеэрээ 300 м урттай хөвөгч саадыг илрүүлсэн тухай Ж.Тарриела мэдээлсэн байна. Тодруулбал, Филиппиний хөлөг онгоцыг ирэх үед Хятадын эргийн хамгаалалтын гурван хийлдэг завь, тэнгисийн цэргийн хүчний нэг завь хаалтыг суурилуулж байжээ. Олон тооны загасчид цугларсан үед хятадууд ийм хаалт тавьдаг тухай филиппин загасчдын ярьсныг Ж.Тарриела эш татсан байна.

 

Эх сурвалж: МАНИЛА. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?