ШИРҮҮН БУУДАЛЦААНЫ ЭЦЭСТ КОСОВО ДАХЬ СҮМИЙГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2023-09-25  

 Косовогийн цагдаа нар Сербтэй хиллэдэг хилийн ойролцоох Баньска тосгоны сүмийг чөлөөлөх ажиллагааны явцад нийт дөрвөн хүн амиа алджээ.

Уг сүмийг 30 орчим тооны зэвсэглэсэн сербчүүд эзлэн авч барьцаалах үеэр нэг цагдаа амиа алдсан байна.

Косовогийн Дотоод хэргийн сайд Желал Свекла "Бид хэд хэдэн удаа тулаан хийсний эцэст энэ сүмийг хяналтандаа эргүүлж авлаа" гэж мэдэгдэв.

Энэ хүчирхийлэлд Серб, Косово хоёр бие биенээ харилцан буруутгаж байгаа аж. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдэхдээ, буудалцааны үеэр амиа алдсан хүмүүсийн гурав нь Косовогийн сербүүд болох нь батлагдсан гэв.

Косовогийн цагдаа нар Баньска тосгонд ирсний дараа орон нутгийн цагаар ням гаргын шөнийн 03:00 цагийн орчимд буудалцаан эхэлж, зэвсэгт этгээдүүдийн гурав нь алагджээ. Сайд Ж.Свекла хэлэхдээ, цагдаа нар уг ажиллагааны үеэр хэд хэдэн хүнийг баривчилж, их хэмжээний зэвсэг, сум хэрэгслийг хураан авсан гэв. Харин бүх зэвсэгт этгээдийг баривчилсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Косово 2008 онд тусгаар тогтнолоо зарласан боловч Белградын гол холбоотон Хятад, Орос улс болон бусад улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм. Сербчүүд Косовог төрөлх нутгаа гэж үздэг боловч тэндхийн 1.8 сая хүн амын 92 хувь нь уугуул албаничууд, ердөө 6 хувь нь серб үндэстэн хүмүүс ажээ.

Косовогийн серб оршин суугчид орон нутгийн санал хураалтыг бойкотлосны дараа тавдугаар сард сербүүд голдуу амьдардаг Косовогийн хойд нутагт албаничууд хотын даргаар томилогдсоны дараа зөрчилдөөн үүссэн байна.

 

Эх сурвалж: ПРИШТИНА. /ВВС/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?