ИРЭХ САРД НАР, САР ХИРТЭХ ҮЗЭГДЭЛ БОЛНО

2023-09-26  

 Ирэх сард одон орны хоёр үзэгдэл болно. Тодруулбал, 10 дугаар сарын 14-нд Нар цагариг хэлбэртэйгээр хиртэх үзэгдэл болох бол хоёр долоо хоногийн дараа буюу 28-нд Сар хагас хиртэнэ. 

Нарны дүгрэгийг Сар бүтэн хаахгүй учраас Нар галт цагариг мэт харагдах хиртэлт Хойд болон Өмнөд Америк, Номхон далай, Атлантын далайн бүс нутагт тод ажиглагдах ажээ.

10 дугаар сарын хоёр дахь хиртэлт бол 28-нд тохиох Сарны хагас хиртэлт юм. Уг үзэгдлийг Европ, Ази, Австрали, Африк, Хойд болон Өмнөд Америкийн зарим хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд мөсөн болон Антарктидын бүс нутгаас ажиглах боломжтой байна.

Нар, Сарны хиртэлт нь хагас жилд нэг удаа тохиодог бөгөөд энэ мөчид Нар хиртэх үед Сар Дэлхий болон Нарны дунд, Сар хиртэх үед Дэлхий Нар болон Сарны голд байрладаг аж.

 

Эх сурвалж: МОСКВА. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?