ДАЛАЙ ДЭЭГҮҮР ТАВЬСАН ХЯТАДЫН АНХНЫ ӨНДӨР ХУРДНЫ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

2023-09-29  

 Далай дээгүүр тавьсан Хятадын анхны өндөр хурдны төмөр зам пүрэв гарагт ашиглалтад оржээ. Уг зам Зүүн Хятадын Фүжянь мужийн Фүжөү, Сямэнь хотуудыг Тайваний хоолойн баруун эрэгтэй холбох юм.

“Фүшин” хурдан галт тэрэг Фүжянь мужийн засаг захиргааны төв Фүжөү хотоос 09:15 цагт хөдөлснөөр Фүжөү-Сямэнь-Жанжөү чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний замын хөдөлгөөн нээгджээ. 

Шинэ төмөр замын нийт урт нь 277 км бөгөөд 19.9 км-ыг нь далайн дээгүүр тавьсан байна. “China State Railway” корпорацын мэдээлснээр, энэ нь далай дээгүүр тавьсан Хятадын анхны өндөр хурдны галт тэрэгний төмөр зам бөгөөд түүгээр явах галт тэрэгний хамгийн дээд хурд нь 350 км/ц юм. 

Уг төмөр замаар зорчсоноор Фүжөү хотоос Фүжянь мужийн эдийн засгийн төв бөгөөд аялал жуулчлалын хот болох Сямэньд нэг цаг хүрэхгүй хугацаанд очно. Өмнө нь хамгийн хурдан галт тэргээр 1 цаг 20 минут явдаг байжээ. 

Өндөр хурдны төмөр зам далайн эргийн Чюаньжөүвань, Мэйжөүвань, Аньхайвань гурван булангаар дайран өнгөрдөг бөгөөд инженерүүдийн хэлснээр, эдгээр буланд төмөр замын гүүрийг барихад маш хэцүү байжээ. Гурван буланд гүүр барихдаа хүчтэй салхи, өндөр давалгаа, далайн гүний зэврэлттэй холбоотой асуудлыг шийдсэн байна. Түүнчлэн уг төмөр зам нь газар хөдлөх эрсдэл ихтэй бүс нутгаар дайран өнгөрч байгааг нарийн тооцсон ажээ. 

Төмөр замын зураг төсөл, барилгын ажлыг “China Railway Siyuan Survey and Design Group Co” компани гүйцэтгэсэн байна.

 

Эх сурвалж: ФҮЖӨҮ, 2023 оны есдүгээр сарын 29 /Xinhua/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?