HONDA АМЕРИКИЙН ЗАХ ЗЭЭЛД АХНХЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНАА ТАНИЛЦУУЛЖЭЭ

2023-09-29  

 Японы автомашин үйлдвэрлэгч Honda Motor компани Америкийн цахилгаан автомашины зах зээлд хөл тавьж, ирэх оны эхээр анхны цахилгаан автомашинаа борлуулж эхлэх ажээ.

Тус компани цахилгаан хөдөлгүүртэй "Prologue" загвараа Мичиган муж улсад танилцуулжээ. Энэхүү бага оврын жийпийг Америкийн General Motors компанитай /GM/ хамтран зохион бүтээсэн байна. Honda уг машины гадна болон дотор хэсгүүд дээр ажилласан бол GM нэг цэнэглэлтээр 480 км зам туулах чадалтай цахилгаан машины цэнэг хураагуурыг нийлүүлжээ.

“Prologue" гэдэг нэр нь АНУ-ын цахилгаан машины зах зээлд шинэ хуудас нээж буйг илэрхийлж байгаа. Бид энэхүү загвараараа энэхүү зах зээл дэх борлуулалтаа нэмэгдүүлэх зорилго тавьсан” гэж Honda Motor-ын ахлах инженер Мацүра Хироказү ярилаа.  

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа хүлэмжийн хийг бууруулах зорилтын хүрээнд цахилгаан автомашиныг олон нийтэд сурталчлан таниулахыг эрмэлзэж байгаа юм. Гэтэл энэ оны 4-6 дугаар сард АНУ-д борлуулсан шинэ автомашинуудын ердөө 7 гаруй хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.

Honda компанийн хувьд Америкийн цахилгаан машины зах зээлд Японы зарим өрсөлдөгчдөөсөө хожуу хөл тавьж байна. Тодруулбал, Toyota Motor, Subaru компаниуд өнгөрсөн онд АНУ-ын зах зээлд шинэ загваруудаа нийлүүлж эхэлжээ.

 

Эх сурвалж: АШИНГТОН, 2023 оны есдүгээр сарын 29 /NHK/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?