УУЛЫН КАРАБАХААС 88 МЯНГА ГАРУЙ ХҮН ДҮРВЭЖЭЭ

2023-09-29  

 Одоогийн байдлаар Уулын Карабахаас 88 мянга гаруй хүн Армени руу дүрвэжээ.

Арменийн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Назели Багдасарян өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдлээ.

"Орон нутгийн цагаар баасан гаргийн 10:00 цагийн байдлаар Уулын Карабахаас 88 780 хүн Армени улсад дүрвэж ирээд байна" гэж тэрбээр хэлсэн байна.

2023 оны есдүгээр сарын 19-нд байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө Карабахын хүн ам ойролцоогоор 120 мянга байсан юм.

 

Эх сурвалж: ЕРЕВАН, 2023 оны есдүгээр сарын 29 /ТАSS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?